Засаг даргын мэндчилгээ

Хүрээмарал сумынхаа хөдөлмөрч зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.

Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу?

                2024 оны Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Нутгийн өөрөө удирдах болон гүйцэтгэх засаглалийн үүргийг хэрэгжүүлэхэд нэн хариуцлагатай үйл хэрэгт итгэл хүлээлгэн, тууштай дэмжсэн та бүхэндээ гүнээ талархаж буйгаа дахин илэрхийлье.

                Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын 2024-2028 хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг 4 бодлогын хүрээнд 6 зорилго, 24 зорилт 99 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн 2024-2028 онд  “Мал аж ахуйн салбарыг дэмжих”, “Төрийн бус байгууллагыг дэмжих” дэд хөтөлбөр, “Оны шилдэгүүдийг шагнаж урамшуулах тухай” журам  зэргийг санаачлан ИТХ-аар хэлэлцэн дэмжин ажиллахаар боллоо.

Сумын эдийн засгийн тэргүүлэх салбар болох мал аж ахуйн салбарыг бодлогоор дэмжин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газраас санаачлан 2025 оныг “Мал аж ахуйн салбарыг дэмжих” жил болгон зарлаж жилийн аяны төлөвлөгөөг батлаж, мөрдлөгө болгон ажиллаж байна.

Цаашид та бүхэнтэйгээ хамтран хийх олон ажил биднийг хүлээж байна. Мөрийн хөтөлбөрт туссан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд хүрсэн бодит үр дүнг бий болгоход анхаарч ажиллах болно.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхний ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Засаг дарга Л.САНСАРГОМБО

 

2022-07-02 00:00:00