Говь хангай тал хээрийн 3-н бүсийн нутагт ажиллаж амьдарч байгаа ажилсаг хичээнгүй нутгийн ард иргэд та бүхнийхээ хаан амар, хатан мэндийг эрин мэндчилье.
Нутгийн өөрөө удирдах ёсыг Төрийн удирдлагатай хослуулан хэрэглэж ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх сумын ИТХ-аас сонгогдсон Засаг дарга, түүний ажлын албан, төрийн болон төрийн бус байгууллага ард иргэдийнхээ төлөө хууль тогтоомж, хурлын бодлогын бүрэн эрхийн хүрээнд хамтран ажиллаж, удирдлага арга зүй хамтын шийдвэрийг гарган хэрэгжүүлэн гүйцэтгэж биелэлтүүдийг хангуулан ажиллаж байна.
Өнгөрч буй 2023 он маань Хүрээмаралчууд бидний хувьд өгөөж ивээлээ хайрласан хүн малын гоц халдварт өвчин арилж, зун зуншлага сайтай, мал сүрэг таван төрөл дээрээ өссөн, олон сайхан алдартан гавьяат, сайчууд төрөн гарсан он цаг хугацаа өнгөрлөө. Гарч буй 2023 он маань бид бүгдийн хувьд сумын маань түүхт 100 жилийн ой тохиож байгаа билээ. Иймд төрөлх сумаараа овоглодог болон ажил, амьдралын холбоотой бүхий л ард иргэд, элэг нэгт ахан дүүс, албан байгууллага аж ахуй нэгжээрээ идэвхийлэн оролцож дэнж хотойтол дэлгэр сайхан наадахыг та бүхэндээ уриалж байна.
Ингээд өвлийг өнөтэй сайхан давж хаврын сардаа хавтай сайхан орж, олон сайхан төл бойжуулан ашиг орлого ихтэй, эрүүл энх саруул сайхан байхыг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ИТХ-ЫН ДАРГА Г.ДАМДИНСҮРЭН
2023-06-02 23:42:43