Домбон цохио
Сумын төвөөс 16-км-т Цоржийн 4-р багийн нутагт Алтан гэрлийн хүрээний урьд байдаг. Домбон цохио нь байгалийн өвөрмөц уран тогтоцтой дурсгалт газар юм. Эрт үед шинжээч хятад энд төрсөн хүн ухаан санаа саруул, идэх, өмсөх элбэг дэлбэг явах учиртай гэж шинжсэн юм гэнэлээ. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006.03.22-ны едрийн 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан.
Рашаант Мухар
Сумын төвөөс 17км-т Цоржийн 4-р багийн нутагт байдаг. Хаднаас урсаж тогтсон төрөл зүйлийн рашаан юм. Аптангэрэлийн хийдийн лам нар Бумбаныхаа рашааныг авдаг байсан гэж хөгшид ярьдаг. Хадан тогоо ихтэй нар буцсанаас хойш рашаан нь гардаг одоогоор судлагдаагүй. Янгир, Хоолиг, Шилүүс, Булга Суусар зэрэг ховор ан амьтан элбэгтэй. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006.03.22-ны өдрийн 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан.
Холбоо нуур
Байгалийн үзэсгэлэнт Баянбүрд холбоо нуур нь сумын төвөөс45км-т Норвилон 3-р багийн нутагт оршидог Зэгстэй ихэр 2 нуур юм. Энэ нуурын тухай домог яриа олон байдаг. Нэрийн тухай домогоос. Мандалт нуурын орчим Балбар өвгөнийх хоёр хусран бяруугаа холбож тавьдаг байжээ. Гэтэл нуурын цаана байсан эх рүүгээ нуурыг туулж яваад хел алдан живжээ. Үүнээс нэг сарын дараа холбоо нуураас холбоотой 2 бярууны толгой гарч ирсэн нь Балбар өвгөнийх байжээ. Үүнээс үзэхэд энэ 2 нуур хоорондоо холбоотой гэж ярилцдаг. Иймээс холбоо нуур гэж нэрлэх болсон домог байдаг. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006.03.22-ны өдрын 04-н тоот тогтоолоор орон нутгийн хамгаалалтанд авсан.
Мааньтын агуй
Тус суманд Дагвын, Сандагын, Зараагийн гэх мэт хадан агуй олон байдаг. Дагвын агуй нь сумын төвөөс 35 км-т Сонорын 2-р багийн нутаг,Мааньт гэдэг газар байдаг. Дотроо их зайтай, гэрэл гэгээ сайтай, тусгай чулуун тавиур суудалтай бороо цас ордоггүй, дээр үед Хүртэн Дагва гэдэг лам Ямба хийж суудаг байсан гэж нутгийн ардууд ярьдаг. Энэ агуйнаас Дадъяатийн Дондив гэдэг хүн одоогийн Гандан хийдэд байгаа 16 архадыг олж орон нутгийн музейд хадгалуулсан түүхтэй. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006.03.22-ны өдрийн 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан.
Майханы уяаны ус
Нутгийн сайн эрчүүд морь малаа нуун уядаг, нууц газрууд Шадавын уяа, Хонхор нуур, Тогоо нуур, Уяаны ус зэрэг домогт газрууд олонтой. Уяаны ус нь сумын төвөөс 32км-т Сонорын 2-р багийн нутаг Майхан гэдэг газар байдаг. Сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2006.03.22-ны өдрийн 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан.
Төлгөн цагаан хайрхан
Төлгөн нуруу нэртэй Манжийн үед Тэргэний зам газар байсан. Хойноос Ховд Увсаас өгсдөг.Урдаасаа Жанчхүү Хөх хотоос өгсдөг алсаас өгсүүр даваа юм. Энэдавааг давсан атан тэмээ өөр ямар ч даваанд түүртдэггүй гэж ярилцдаг байсан. Энд тэмээ аянчин гийчид үдэлдэг цагаан цахиур чулуутай даваа юм. Шинжээчид энд хонь мал их өсөх түүхтэй учир төлтэй цагаан нуруун гэж нэрлэсэн домогтой. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006.03.22-ны 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан.
2022-06-30 10:34:06