Тамгын газар нь стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжийн хэрэгжилт, хөтөлбөр, төслийн биелэлт зэргийг Засаг даргын дэргэдэх тасаг, алба, албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжиж байгааг хянах, шалгах, зохицуулах, чиглэл өгөх, мэдээлэл авах зэрэг эрхтэйгээс гадна дээрх байгууллагаар дамжуулан мэдээлийг цуглуулж хяналт шинжилгээ хийх дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана. Сумын Засаг даргын Тамгын газрын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, төрийн захиргааны албан хаагчдийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод тус тус тусгаж хэрэгжүүлнэ.
- АЛСЫН ХАРАА: Тамгын газрын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэн, мэргэшсэн чадварлаг, тогтвортой, төрийн албаны ёс зүйтэй хамт олныг бүрдүүлснээр Мэргэшсэн захиргааны байгууллага болох.
- ЭРХЭМ ЗОРИЛГО: Төр иргэнээ дээдэлсэн, өрх гэр, хүний хөгжлийг дэмжсэн төрийн захиргааны мэргэшсэн хамт олон байж ногоон эдийн засагт суурилсан манлайлагч сум байна.
- ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ
Хууль дээдлэх, шударга байх зарчим - Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.
Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим – Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодит, цаг үеэ олсон, үнэн зөв мэдээлэл, бодлого чиглэлээр иргэдэд үйлчилж, шийдвэр гаргахад ашиглахад энэ зарчмыг баримтална.
Ил тод, нээлттэй байх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, хэрэгцээт төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
Мэргэшсэн, тогтвортой байх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газар нь: Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, тогтвор сууршилтай, төрийн албаны үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим болно.
Хариуцлага хүлээх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газар нь: төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.
2022-06-15 00:00:00