Түүхэн дурсалт газрууд

      Мандал хайрхан

      Сумын төвөөс 20 км Цоржийн 4-р багийн нутагт байдаг. Манай сумын тахилагт эх хайрхан юм. Хавтгай зургийн мастер нэрт туульч, ардын авъяастан Чойжилын Галдансамбуу зулай дээр нь нар гийсэн Ариг буурал. Мандал уул минь гэж дүрсэлсэн байдаг. Мандал хайрханыг хөлөөс нь Эрдэнэ овооноос тахидаг байсан бөгөөд өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн. Тавнан Дашзэвгэ гэдэг хүн Алтан гэрэлийн хүрээг сайн шинжээч ламаар үзүүлж энэ хайрханы өвөрт байгуулсан түүхтэй билээ. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006.03.22-ны өдрийн 4 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан.

      Дашдаржаалин хийд

1990 онд С.Баасан даргатай "Хонгор бурд" хоршооны хамт олон үнээний Фермийн блокыг, Б.Сосорбарам даргатай "Баяннуруу" хоршооны хамт олон үнээний фермийн блокыг тус тус хандивлаж барилгын материалаар хангаж, сумын сүсэгтэн олон өөрсдийн хүчээр барьж босгосон.Дашдаржаалин хийдэд эд өлгийн зүйл болох 16 архад буюу Найданжудэг, сүсэгтэн Ч.Жалчингунаа дуу нарын хамт Гүмбүмгээс цаасан шунхал Гаанжуурын 108 ботийг, 1998 онд ур хүүхдийн хамт 108 бурхан багшийг хийдийн дотор талын гоёл чимэглэлийн зуйлийг урлуулан хийлгэж хандивласан. Бэгз үр хүүхдийн хамт бэхэн Даанжуурын 256 боть судрыг мен 72 цагийн зулын цөгц, Б.Дарамбазар хурлын хэрэгсэл болох хөгжмийн зэмсэг, /Сэлнэн, хэнгэрэг, дун, цан, бишгүүр, ганлин, их бүрээ/ гэх мэт. Ж.Төмөрсүх Дуганы гаднах хурд, шашир малгай, Өлзий бадрах хүү Сумъяабазарын хамт Ганшир, Хорол, Бодь гөрөөс, Ж.Дашбаатар зурмал 10 Хангал, Д.Баасанжав зулын 560 цогц, А.Сүхбаатар шүтээний 3 гүнгэрваа, Х.Одбаатар, Д.Хүрлээ нар 108 Бурхан багшийн гүнгэрваа, Х.Жамбалсүрэн лам нарын жавдан суудал, номын тавиурыг хандивласан. Г.Долгоржав уP хүүхдүүдийн хамт Богд Зонхова, 2 шавийн хамт Я.Туваанжав, авга ах Рэнцэндорж дүү нарын хамт жигжид буюу Ямандаг бурханыг, Д.Бямбасүрэн үр хүүхдүүдийн хамт Гомбо сахиусыг утай Гүмбүм Жамбаалин хийдээс Зандан модоор бүтээлгэж өөрийн биеэр залж авчирсан юм. Одоо Дашдаржаалин хийдийн хамба ламаар Э. Эрэвгийлахам  ажиллаж байна. Сумын ИТХТ-ийн 2006 оны 03-р сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолоор орон нутгийн хамгаалтанд авсан.

      Богд хайрхан

      Сумын төвөөс 55км-т Хөх бүрдний 1-р багийн нутагт байдаг.Манай сумын оройн дээд тахилга хайрхан юм. Их богдоос манай хошуунд илгээсэн Гүнж гэж яригддаг ам дамжсан домогтой. Орой дээрнь жанцан модтой овоотой. Хойноос нь Мандаагаас тахидаг байсан гэж ярилцдаг. Тагдээрээуяаны ус гэж азрага адуу хийхэд мэдэгддэггүй нууц өвс, ус тэнцүү агуйтай. Дээр үед сайн эрчүүд орогнож байсан түүхтэй. Ховор ан амьтан, ургамалтай, ардаа Хөхбүрд хэмээх сайхан нууртай хайрхан юм. сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006.03.22 ны едрийн 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан

      Боржин чулуун суврага сангийн байлер

      Боржин чулуун суврага сангийн байлерийг одоогийн 4-р багийн харьяат Тавнан Дашзэвгэ гэдэг хүн Бэлгэхийн хүрээг газар усны нэр тохирохгүйн улмаас буулгаж Цоржийн төвд Алтангэрэлийн хүрээг байгуулсан гэдэг. Архангай аймгийн Тариат сумаас боржин чулуун суврага сангийн байлерийг өөрийн хөрөнгөөр 32 үхэр тэргээр авчирч босгосон түүхтэй юм. энэ нь эсэргүүний үеэр устгагдсан. 1990 онд тус суврагыг сумын сүсэгтэн олон энд тэндээс олж босгосон. Одоогоор 4 арслан ганжир нь дутуу гэж яригддаг. Эд өлгийн улсын бүртгэлд бүртгэлтэй. Сумын ИТХ-ийн 2006.3.22ны өдрийн 04 тоот тогтоолоор орон нутгийн хамгаалалтанд авсан. Одоо сумын төвийн Дашдаржаалин хийдийн харьяалалд байдаг.

      Өвчүү цагаан дэнгийн хөшөө

      Нутгийн хүмүүс энэ хөшөөг Хөшөөт хонхорын хөшөө гэж нэрлэдэг. Сумаас 45км-т 3-р багийн нутаг Холбоо нуурын зуун хойд хэсэгт 2 хөшөө байдаг. 1 хөшөөг дээр үед орсон буур шөргөөж унагасан, нөгөөг нь төв замд ойр байдаг тул ноос ачсан жолооч нар ачаагаа тэгшлэх гэж унагасан гэж ярилцдаг. 2005 онд сумын 80 жилийн ойг угтаж нутгийн эрдэмтэн биологийн ухааны доктор Я.Дашжамц, БОХУБ- Я.Туваанжав, С.Амарсанаа, Ж.Амартувшин, Н.Бадамрагчаа, багш Н.Нарангэрэл, сурагч Р.Цэрэнгомбо, Т.Пүрэвсүрэн,Н.Жаргалбаяр нар 2005.05.26-нд 12 хөшөөг босгож сэргээсэн. Сумын ИТХ-ын 2006.03.22-ны 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авса

Зургийн тодорхойлолт алга байна.

 

       Давсны цалам овоо

      Давсны далайн цалам овоог анх Сондгой евген үүсгэн барьж тахиж ирсэн түүхтэй. Давсан далайг эм савдагтай гэж ярьдаг. Иймээс энд хутга мэс гаргах хэрүүл уруул хийж тэмцэн барьцахыг ихэд цээрлэдэг байсан уламжлалтай. Эмэгтэй хүн ажилваас олдвор ихтэй гэж ярьдаг. Давсан далай нь Пүрэв гүний хошууны нутаг тул эрдэнэ вангийн хошуунд нэг тогоог түрээсэлдэг байсан. Сүүлд вангийн цагаан нэртэй нэг тогоо бий болсон түүхтэй. Ямар ч усан заслын хатийг давсны рашаанд орж хийдэг байсан уламжлалтай. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006.03.22-ны 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан.

     

 

 

 

2022-06-28 15:25:04