Хөгжим бүжгийн дугуйлангийн сургалт зохион байгуулах тухай

Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдэнд хөгжим бүжгийн  боловсрол олгох, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх, авъяас чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр дугуйланг хичээллүүлж дугуйлангийн сурагчдад орос ардын бүжиг, чөлөөт бүжиг, дөрвөд ардын бүжиг, бий биелэгээ, баяд, дасгал хөдөлгөөнийг зааж  "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан хөгжим бүжгийн дугуйлангийн сурагчдын тайлан тоглолтыг ард иргэд, эцэг эхчүүдэд хүргэн толиуллаа. Дугуйланд  нийт 113 хүүхэд багачууд хамрагдан суралцаж байна. 

2025-06-25 16:13:56