сүү хөтөлбөр арга хэмжээний тухай

2024-2025 оны хичээлийн жилийн зорилтын дагуу сургуулийн суралцагчдад “Өдөр бүр сүү” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан хэрэгжүүллээ. Хүрээмарал сумын орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүдэд уг үйл ажиллагааны үр дүн, ач тусыг таниулах сургалтыг зохион байгуулан, хамтран ажиллахыг уриалан ажилласнаар хүүхэд бүр, өдөр бүр сүүгээ ууж хэвшсэн. Тус үйл ажиллагаанд Хүрээмарал сумын засаг даргын нөөц хөрөнгөөс 6000000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэмжин ажиллалаа. Мөн сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс гарсан уриалгын дагуу анги бүрийн эцэг эхийн зөвлөл тусгай хуваарь гарган эцэг эх бүр хуваарийн дагуу хүүхдүүдэд тасралтгүй сүүгээр ханган ажиллалаа. Нийт эцэг эхчүүд 7500000 төгрөгийн санхүүжилт гарган сүү өгсөн. 

2025-06-26 16:22:36