2022 оны Цэрэг татлага

2022 оны 2-р ээлжийн цэрэг татлага 10 сарын 08 нд 09:00 цагт сумын соёлын төвд болно татлагат 18-26 насны цэргийн зарлан дуудах мэдэгдэх хуудас хүлээн авсан 1997-2004 оны 2-р зэргийн бэлтгэл үүрэгтэн /2004 оны залууст сар хамаарахгүй/ бүгд ирж 10-р сарын 06-07-ны өдрүүдэд эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээнд хамрагдаж халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлан оролцох. Цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1,2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Баянхонгор аймгийн цэргийн штаб, Хүрээмарал сумын цэрэг татлагын комисс.

2022-09-23 10:23:01