Багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулсан тухай

2026 оны 6 дугаар сарын 10 ны өдөр бүх багуудын  иргэдийн нийтийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд оролцсон иргэдэд нэгдсэн мэдээлэл өгөх, Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах, Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн өгсөн саналыг эрэмбэлэх талаарх мэдээлэлүүдийг Соёлын төвд зохион байгуулан ажилласан.. Нээлттэй хаалганы өдөрлөгт  бүх мэргэжилтэнгүүд өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу гарын авлага бэлдэн иргэдэд мэдээлэл өгөн ажилласан. Засаг Дарга Л.Сансаргомбо, Засаг Даргын Тамгын Газрын дарга С.Нархүү, Мал эмнэлгийн улсын байцаагч С.Ганбат болон бусад мэргэжилтэнгүүд . цаг үеийн мэдээ, мэдээллийг иргэдэд өгсөн. Багуудын дотоод хуралаар хэлэлцэх асуудал, 2027 онд орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр сум болон багт хийгдэх ажлын саналуудаа эрэмбэлэх хурлыг шиф байгууллагууд дээр нь тус бүр хурал хийх анги танхимыг  бэлдэн Багийн Иргэдийн Нийтийн хурлаа зохион байгуулах орчин нөхцлөөр бүрэн хангаж ажиллав.

 

2026-06-12 08:30:45