Засаг Даргын Тамгын Газараас “Суралцагч сум” арга хэмжээний хүраэнд “Суралцагч гэр бүл” сургалт нээлт хийсэн тухай

Засаг Даргын Тамгын Газараас  “Суралцагч сум” арга хэмжээний хүраэнд  “Суралцагч гэр бүл” сургалт  сумын соёлын төвд Оршихуйн зөн” соён гэгээрэхүйн төвийн иргэдийг соён гэгээрүүлэх танхимд нээлтээ хийлээ.Сургалтийг Тамгын газрын дарга С.Нархүү нээж  энэ сургалтыг зохион байгуулснаар,Хуулиа дээдлэгч гэр бүл,Суралцагч гэр бүл,Эрүүл мэнд,эрүүл харилцааг эрхэмлэгч гэр бүл,Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэгч гэр бүл,Өв соёлоо эрхэмлэгч гэр бүл олноор бий болно.Зөв дадалтай иргэн болон төлөвшихөд гэр бүлийн үнэ цэнийг мэдрэх, хүүхэд багачуудаа зөв дадалд сургаж бусдыгаа үлгэрлэн манлайлах чадварыг эзэмшихэд нь эцэг эхчүүд манлайлагч байхын тулд холбогдох хуулиудтай тианилцаж хуулийн мэдлэгээ нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр дагавар,ач холбогдол өгсөн сургалт болно Сургалтанд эхний ээлжинд төрийн албан хаагч  13 залуу гэр бүл оролцож Гэр бүлийн тухай хуулиудтай танилцсан. Мөн Оршихуйн зөн соён гэгээрүүлэх төвийн багш Ж.Төмөрсүх “Гэр бүлийн харилцаа “ сэдэвээр соён гэгээрхүйн сургалтыг  хийсэн.

0000-00-00 00:00:00