Хамтарсан багийн чуулганд оролцсон тухай

          Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газраас бүсийн чуулганыг Баянбулаг сумнаа 2026 оны 04 дүгээр сарын 01-02 ны өдрүүдэд зохион байгуулж сумаас Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Л.Сансаргомбоор ахлуулсан ажлын хэсэгт томилогдсон албан хаагч нар оролцож 2025 онд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хийсэн онцлог ажлууд, 2026 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Чуулганд аймгийнэ Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга Б.Мэндбаяр, мэргэжилтэн Үүрийнтуяа, Батцэнгэл, Үжин төвийг үүсгэн байуулагч, зөвлөх, сургагч багш Ундраа нар оролцож мэдээ, мэдээллийг түгээж ажиллалаа. Чуулганд оролцож байгаа Баянбулаг, Бууцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал сумдын хамтарсан багийн гишүүд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа туршлыг хуваалцах, цаашид гэр бүл хүүхдэд чиглэсэн ажлыг бүс орон нутагтаа ямар хэлбэрээр зохион байгуулбал илүү их үр дүнтэй болох талаар санал бодлоо солилцсон үр өгөөжтэй чуулган болж өндөрлөлөө.

 

2026-04-02 11:19:14