Сахилга хариуцлагын зөвлөгөөн-2026 арга хэмжээг зохион байгуулсан тухай

2026 оны 03 дугаар сарын 23  ны өдөр Сумын нийт төрийн албан хаагчдын "Сахилга хариуцлагын зөвлөгөөн-2026" арга хэмжээг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Монгол улсын хууль тогтоомж, бодлого шийдвэр, аймаг орон нутгийн бодлогын баримт бичгүүд, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Архив албан хэрэг хөтлөлтийн стандартын шинэчлэл, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиудын сургалт мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэс, Төрийн архивын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд урилгаар   Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэбат, Төрийн архивын хэлтсийн дарга В.Эрдэнэчимэг оролцлоо. Зөвлөгөөнөөс 7 ажил арга хэмжээ бүхий уриалгыг гарган нийт төрийн албан хаагчдын 100 хувийн саналаар баталж, ажилдаа мөрдөн ажиллахаар боллоо.

2026-03-24 00:00:00