Хүрээмарал сумаас "Алтан ишигний эзэн" тодорсон тухай

Монголын Үндэсний олон нийтийн радиогийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэд” шагналын “Алтан ишиг”-ний эзнээр  Хүрээмарал сумын Цорж 4 дүгээр багийн малчин Цэрэннадмидын Энхбаяр, Монхорын Ариунзаяа нарын гэр бүлд сар шинийн босгон дээр шагналыг нь гардуулан өглөө.Хүрээмарал нутгийнхаа хөдөлмөрч олны дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа Ц.Энхбаяр, М.Ариунзаяа нартаа гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

 

2026-02-17 00:00:00