Аймгийн "Сахилга хариуцлагын зөвлөгөөн"-д оролцож Шилдэг сум-аар шалгарч шагналаа гардан авсан тухай

Баянхонгор аймгийн Сахилга хариуцлагын зөвлөгөөн 2026 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж 2025 оны үйл ажиллагаагаараа шалгарсан сум, агентлаг, төрийн болон Орон нутгийн өмчит байгууллагуудыг шагналыг гардууллаа. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч болон төсвийн байгууллагуудын дарга, эрхлэгч нар оролцлоо.  Зөвлөгөөний үеэр "Бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт, нутгийн захиргааны болон орон нутгийн өмчит байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ын хүрээнд сум, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр Хүрээмарал сум маань "Шилдэг сум"-аар шалгарч 12,000,000 төгрөг, 8 төрийн албан хаагчийг орон сууцжуулах эрхээр шагнууллаа.

 

 

2026-03-17 09:31:43