Малчид, төдчдийн зөвлөгөөн зохион байгуулсан тухай

МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН – 2026

Малын буян дэлгэрч, малч ухаан цэцэглэхийн ерөөл дор мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, мал сүргийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой малчид, төлчдийн зөвлөгөөн ёслол төгөлдөр зохион байгуулагдаж, туршлага, санал бодлоо солилцлоо. Зөвлөгөөнд зориулан малчдын дунд эрэгтэй эмэгтэй гар бөмбөг, Софт волейбол, олс таталтын тэмцээнүүдийг зохион байгуул.ан явууллаа. Мөн Сайхан хос морь, тэмээ, шилмэл буур, азарга, үзэсгэлэн худалдааг зохион байгуулан явууллаа.

Зөвлөгөөнд ИТХ-ын дарга Б.Жамсрандорж, Сумын Засаг дарга Л.Сансаргомбо, Засаг даргын Тамгын газрын дарга С.Нархүү, Баянхонгор аймгийн Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Г.Ганчулуун, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхэрдэнэ, Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Х.Мөнхболормаа, Мал эмнэлгийн газрын Лабораторийн албаны Лабораторийн эрхлэгч, чанарын менежер малын эмч Д.Мөнхнар, Хүнсний нян судлал ариун цэврийн магадлан шинжээч малын эмч Ч.Дашням, Нян молекул биологийн шинжээч малын эмч Г.Жүгдэрмаа, Ийлдэс судлалын шинжээч малын эмч Б.Нанзаддорж, Шимэгч судлалын шинжээч малын эмч Б.Балдан нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаа. Тус зөвлөгөөнөөр Ариун цэврийн анхан шатны шинжилгээ өвчтэй болон үхсэн малын махыг ялган тодорхойлох, усны содын хольц шалгах, гадна дотно шимэгчийн бодит үзмэр, өвчний нян судлалын дээж материал авах заавар урьдчилан сэргийлэх, бичил биетний тэсвэржилтийн гарын авлага, адууны нийлүүлийн түргэн тест, адууны ямлуур, үхрийн сүрьеэлүүрийн арьс харшил сорилын урвалыг газар дээр нь үзүүлж малчид мал бүхий иргэдэд мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн зорилт, хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлэв. Бууцагаан сум дундыг хариуцсан Мөрдөгч ахмад Б.Бямбажаргал, Баянхонгор аймгийн Хүүхэд хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Мөнгөнбагана нар залилан гэмт хэрэг гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл хийв.Мөн хөдөлмөр зүтгэл, ухаан билэг, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлан Сумын аварга малчнаар Хөх бүрд 1 дүгээр багийн малчин Ц.Сундуйдорж, Сонор 2 дугаар багийн малчин Б.Элдэвочир, Норовлин 3 дугаар багийн малчин П.Бодьнасан Цорж 4 дүгээр багийн малчин Д.Пүрэвдорж нарын гэр бүлийг, Аварга саальчнаар Ц.Хандмаа, Ч.Байгаль, Ж.Уртнасан, Ц.Пүрэвсүрэн нарыг шалгаруулан шагналыг гардууллаа.

Арга хэмжээний хүрээнд Хүрээмарал сумын уугуул З.Эрдэнэочир, Малчид дуулж байна уралдааны шилдэг оролцогч Э.Пүрэвжаргал, Э.Батдорж, М.Буянтогтох, О.Алтансувд, болон Тэргүүн Богд дэвжээний бөхчүүдээс мэндчилгээ дэвшүүлж зөвлөгөөн өргөн дэлгэр, утга төгөлдөр болж өндөрлөлөө. Түүнчлэн уламжлал болгон зохион байгуулдаг "Хүчит бөхийн барилдааныг Хөх бүрд 1 дүгээр багаас баг тус бүрээс 5 бөхийн бүрэлдэхүүнтэй тойргийн барилдааныг зохион байгуулж шилжин явах цомыг Цорж 4 дүгээр багт хүлээлгэн өглөө.Тэргүүн богд дэвжээний бөхчүүдтэй хамтран 32 бөхийн барилдааныг зохион байгуулан уран мэх, бяр хүчээ гайхуулан барилдаж Заг сумын харьяат Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоо үзүүрлэн, Хүрээмарал сумын харьяат Цэргийн арслан Г.Жамбалдорж, Жинст сумын харьяат Аймгийн арслан Т.Дүүрэнсаран нар шөвгөрлөө.Явцын зургийг хавсаргав.

 

 

2026-02-02 12:17:29