Сумын хэмжээнд ахмадын баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн тухай

2025 оны 10 дугаар сарын 01 ний өдөр ахмадын баяраа тэмдэглэн өнгөрүүлж нийт 82 азай буурлууд хуран чуулж, 8 төрөлт тэмцээн уралдааныг зохион байгуулан ажиллалаа.Засаг даргын Тамгын газраас 5,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Софтын тэмцээнд Ж.Дэлгэрхүү ахлагчтай баг тэргүүн байр, Б.Тэгшмандал, Б.Ганбаатар ахлагчтай багууд 2, 3 дугаар байруудыг, Теннисний тэмцээнд Ж.Төмөрсүх, Ж.Дэлгэрхүү, Б.Дагвасамбуу нар эхний байруудыг эзэлсэн бол эмэгтэй төрөлд Б.Сэргэлэн, Л.Нансалмаа, Ц.Цэцэгсүрэн нар бусдыгаа хошуучилсан байна. Хөзрийн төрөлд Б.Бямбасүрэн, Б.Сэргэлэн, Н.Гэрэлмаа, Дартсаар Л.Доржготов, Т.Оюунбилэг, Б.Сэргэлэн, Шагай шүүрэлтээр Б.Ганболд, Т.Шаравдорж, Б.Ганбаатар, Цуваа харваагаар Б.Цэдэв, С.Лхагвасүнжид, Д.Энхбат, нумт хавраагаар Д.Энхбат, С.Лхагвасүнжид нар эхний байруудыг эзэлсэн байна. Мөн төрийн ба төрийн бус байгууллагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч "Ахмадын сургаал алт" сэдэвтэй уулзалт ярилцлагыг зохион байгуулж, байгууллагынхаа ажилтан албан хаагч нарын өрөө тасалгаагаар оруулж танилцуулан тэдний санаа бодлыг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусган ажиллахаар болов.

2025-10-02 00:00:00