2025 оны 05 дугаар сарын 27 ны өдрийн 10 цагаас сумын Соёлын төвд аймгийн Гэр бүл хөгжлийн газрын дарга Б.Мэндбаяр, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, “Үжин төв”-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраа багшийн хамтаар сургалт зохион байгуулж ажиллалаа. Сургалтаар хүүхдийн эрх нилээд хөндөгдөж байгаа талаар мэдээлэл өгч, хүүхдийг эрх, түүнд тавих эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн эрх үүрэг, оролцоо, цаашид тавих анхаарал халамжийн талаарх мэдээллүүдийг өглөө. аймгийн Гэр бүл хөгжлийн газраас 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 100 санаа-100 ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаарх мэдээлийг өгөв. Хүүхдийн өмнө насанд хүрсэн бүх хүн, бүх салбар, бүхий л албан тушаалтан хариуцлага хүлээнэ. Өнгөрсөн борооны араас цув нөмрөх биш шүхэр зарчим буюу эрсдэлд орохоос нь өмнө сэргийлэн хүүхдүүд ээ хамгаалах нь бид бүгдийн үүрэг хариуцлага байна хэмээн мэдээлэлдээ дурьдлаа. Мөн Сургууль, Цэцэрлэгийн гал тогоо, хүүхдэд өгч байгаа хоолны норм, чанар стандартад хяналт шалгалт явулж зөвлөн тусалж ажиллалаа.Үүнд
Хүүхдийн тоо
Технологийн карт хөтлөлт
Хүүхдийн хоолны цэс
Гал тогооны бүртгэл хөтлөлт, дээж хөтлөлт
Хүүхдийн хоолны орц нормыг нормын дагуу олгож байгаа эсэхэд хяналт тавих
2025 онд худалдан авах бараа, ажил үйлчилгээний ТЭЗҮ тооцоолол гэсэн чиглэлээр хяналт, шалгалтыг хийж ажиллалаа. Тус байгууллагуудын үйл ажиллагааны бичиг баримт дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
(1).jpg)
2025-05-27 00:00:00