Хаврын оготно устгалыг хийлээ

Тус сумд  бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, бэлчээр хамгаалах ажлын хүрээнд  хаврын оготоно устгалын ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 21 – ний өдөр хийж гүйцэтгэлээ. Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын төсвийн хөрөнгөөр хувиарлагдсан 4 тн бактержуулсан будаагаар Хөх бүрд 1 -р багийн нутаг Олон худаг, Баян хурууны өвөр зэрэг газруудад 1100 га, Сонор 2 -р багийн нутаг Дулааны ар, өвөр, Шал, Шилийн цагаан толгой зэрэг 1700 га,Цорж 4 -р багийн нутаг Холбоогийн дөрөлж, Урд Ханхар хүртэл 1500 га талбайд оготоно устгалын ажлыг хийлээ. Сумд  аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас хувиарлагдсан 4 тн бактержуулсан будааг БНХ 0072 дугаар бүхий автомашинаар тээвэрлэн авчирч складанд хадгалаж байгаад 04 дугаар сарын 21 -нд ажлын 3 хэсэг болж хувиарлагдаад 3 багийн нутагт 4300 га газарт бактержуулсан будааг цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.

 

2025-04-21 11:54:20