Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан Энэ жилдээ Эрүүл жиндээ хөдөлгөөнд сумын Төрийн байгууллагууд нэгдлээ
Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны туршид үндэсний хэмжээнд  зургаан чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсний эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аян үргэлжилж байна.
Аяны хүрээнд Хүрээмарал сумын Эрүүл мэндийн төв өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран суугаа ажил мэргэжилтэй төрийн албан хаагчдын дундах зүрх, судасны өвчин, чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл, хувь хүний биеийн жингийн индекс, яс, булчингийн жин, ус, өөхний хэмжээ, бодисын үндсэн солилцооны энергийн зарцуулалт, таргалалт болон илүүдэл жинг тооцоолон суурь мэдээллийг бүрдүүлж, эрүүл зохистой хооллолт, хоол хүнсийг зөв сонгох, илчлэг тооцох хэрэглээнд сургаж, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг ойлгуулах, хамт олноор нь идэвхжүүлэн, сэдэлжүүлэх сургалтыг төрийн байгууллагуудад зохион байгууллаа.
Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа байна.
 
 
 
2023-04-16 00:00:00