Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.ЖАМСРАНДОРЖ

 

Хангай нуруудын өмнөд хязгаар их уулсын урд хэсэгт Говь, хангай тал хээрийн 3-н бүсийн үзэсгэлэнт нутагтаа ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт Хүрээмаралчууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.

                Бидний хүндлэн дээдэлж ирсэн Мандал хайрхан, Богд хайрхан, Овоо хайрхан, Цагаан хайрхан тэргүүдтэй заяа хийморь  түшсэн уул нурууд хишиг буянтай рашаан ус, таван хошуу мал багширсан тал хээр нутаг, үлгэр домог түүх шастирын өлгий болсон үзэсгэлэнт сайхан байгаль Хүрээмарал нутгийн зон олон бидний бахархал нь мөн билээ.  Ард иргэддээ  төрийн үйлчилгээг хүргэх, Сумын ИТХ, Засаг дарга түүний ажлын алба, Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн дагуу Хурлын бүрэн эрхийн хүрээнд хамтран зүтгэж удирдлага арга зүй хамтын шийдвэрийг гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид: Бүтээх чадвартай өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан байгаль дэлхий уламжлалт түүх ёс заншлаа дээдлэн хүний хөгжлийг хангасан, дэд бүтэц жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, мал аж ахуй газар тариаланг, хөгжүүлсэн эдийн засгийн чадавх бүхий жишиг сум болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Ингээд өвлийг өнтэй сайхан давж урин хаврын сардаа учран золгож олон сайхан төл бойжуулсан ашиг орлого ихтэй, ашид мөнхийн ерөөлтэй, эрүүл энх сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

ИТХ-ын дарга Б.ЖАМСРАНДОРЖ

 

 

2023-06-02 23:42:43